Нэг өдрийн ажил 1
Би өглөө эрт долоон цагт босов. Нүүр гараа угаасан хойно хоолоо идэв. Тэгээд сургуульдаа явахаасаа өмнө, багшийн өгсөн хичээлийг гэртээ баахан давтав.
Миний дүү эрдэни: “Ахаа, сургуульд явах цаг болов” гэж хэлсэнд би: “За, явъя” гэж хэлээд, бичиг цаасаа бариад дүүтэйгээ хамт явав.
Олон сурагч нар, зүг бүрээс сургуульд ирж байна. Зарим нь нэгэнт сургуулийн дотор наадаж байна. Би олон нөхдийн мэндийг мэдэв. Хичээлийн таслаганд орж байтал, хонх дуугарч эхлэв.
Манай багш бол нэг бага биетэй хүн боловч, түүний дуу нь харин их тул, бид нар түүний үгийг сайн сонсож олно.
Бидний ангид Гэрэл гэдэг охин байна. Түүний бичих, унших нь аль сайн байсан учраас, бид нар түүнд их хайртай байв.
Энэ сургуульд, гурван анги байна. Би бол дунд ангийн сурагч байна. Миний дүү бол дор ангийн сурагч байна. Дээд ангийн сурагч бол нас нь биднээс их, олон зүйлийн юм сурч байна. Миний дүү дор ангид монгол цагаан толгой болоод тоо бодлого сурч байна.
Багш Эрдэнийг дуудаж, самбар дээр үсэг бичүүлэв. Эрдэнэ их сайн бичиж чадсан. Багшаас: “Гэрэл, чи энэ хичээлийг унш!” гэж хэлэв. Гэрэл тодорхой уншжээ. Өглөөний хичээл тарсан хойно, сурагч нар гэр гэртээ харьж, үдийн хоолоо идэхээр явав. Гэвч зарим сурагчийн гэр сургуулиас хол байх тул, авч ирсэн хоолоо сургуульдаа идэж байв.
Үдээс хойш, бид нарт ганц цагийн хичээл байжээ. Тэгээд бид нар нэг цагийн давтлага хийсэн хойно, бүгдээрээ талбарт гарч наадав. Зарим нөхөд, сургууль тартал барилдаж наадаад гэр гэртээ буцав.
Над нэг дөрвөн настай охин дүү байна. Тэр бас сургуульд явах дуртай боловч, нас нь бага тул, сургуульд явж чадахүгй байна. Гэвч миний бага охин дүү, өдөр бүр үүдэнд зогсож, бид нарын ирэхийг хүлээнэ.
Орой болж адуу мал харьж ирэх болсонд, би дүү нартайгаа хамт гадаа гарч, аав ээжээ хавсарч, малаа хурааж авсан хойно, үдшийн хоолоо идэв. Шөнө болсонд, гэртээ зул ночоож, би өдөр сурсан хичээлээ давтсан хойно унтав.
-
Austin, W. M., Hangin, J. G., & Onon, P. M. (1964). Mongol Reader. ↩︎