Доржийн Гэрт Айлчилсан 1
Дорж: “Заа, ирсэн чинь сайн болжээ. Би та нарыг ириэ гэж аав ээжид хэлсэн. Тэд та нарыг хүлээж байна.” гэнэ. Бид морио уяад, тэдний гэрт ороод, Доржийн аав ээжид нь золгоод: “Та сайн байна уу?” гэж мэндэлсэнд, Доржийн аав ээж: “Хүүхэд мань сайн ирэв үү?” гэв. Бид: “Заа, сайн ирлээ” гэж хэдэн үг хэлээд, би Доржид: Чиний таслаганд явах уу?" гэж асуухлаар, Дорж: “Заа явъя” гэж хэлэв.
Доржийн таслага хэдий бага боловч, их цэвэр сайхан байжээ. Бид Доржтой сурсан хичээлээ баахан давтав. Тэгж байтал үд болохлоор, Дорж таслаганаасаа гарч, ээжийнхээ хийсэн үдийн хоолоо авч ирэв. Бид сүүтэй цай ууж, бяслаг болоод хонин мах идэв.
Үдээс хойш, бид Доржтой гурвуул морио унаж Доржийн янаг нөхөр Гармаагийн гэрт хүрэв. Гармаа бол сайхан охин байна. Тэр бас манай сургуульд сурч байвч, бид нартай нэг ангид байхгүй юм. Гэвч тэр хичээлдээ сайныг сурагч бүгдээр мэднэ. Гармаа, бид нарыг түүний гэрт очсон гэж их баярлаж, биднийг ихээр дайлав.
Гармаагийн гэрээс Доржийн гэрт буцаж ирээд байтал орой болохлоор, бид: “Одоо гэртээ харих уу?” гэж Доржид хэлэв. Дорж: “Манайд унтаад яв” гэсэнд, би: “Бид нар гэрээсээ гарч ирэхэд, танайд унтана гэж аав ээжид хэлсэнгүй тул, тэд нар зовох магадгүй, бид нар дараа гарагт танайд ирж хоноё!” гэж хэлээд, би дүүтэйгээ морио унаад гэртээ харьж ирэв.
Маргааш нь, Дорж түүний янаг нөхөртэйгээ манайд иржээ. Бид бүхэд өдөр наадаад идээд баярлцав. Түүнээс хойш, бид нар хаврын жихүүнд зуны халуунд ч, намрын сэрүүн өвлийн хүйтэнд ч хамаагүй, хоорондоо явалцаж болов.
Хаврын эхэнд цас их мөртөө, цаг уур бас хүйтэн байх тул хүн, мал их зовно. Хаврын сүүлд цаг уур баахан дулаан боловч, цас хайлж зам ус шавар болох тул наадах ба айлчилахад сайнгүй юм.
Зуны цаг болохлоор уул талд өвс мод ногоон болж, цаг уур тунгалаг сайхан болно. Нөхөр янагтайгаа наадах буюу, овооны тахилга болоод сүмийн хуралд очих буюу, олон зүйлийн баяр байх дээр, бас зүйл бүрийн цагаан идээ гарч ирэх тул залуу насны хүүхэд ихээр баярлана.
Намар болбол, адуу мал тарган болж, мах тос элбэг болно. Цаг уур сэрүүнльд явахад ч урам зоригтой болж, ном хичээлээ ч үзэхэд бас сайн.
Өвөл болж ирэхлээр, хүйтэн салхи хойноос өмнөш салхилж, зарим цагт их цас шуурган болно.
“Аа, зуны сүүл сар болоод намрын эхин сар хэзээ болох билээ?” гэж амьтан бүгд горьддог юм.
汉语翻译
周一、周二、周三、周四、周五这五天,每天都去学校。但是周六和周日两天的话,我们在自己家玩,或者去朋友家做客。
一个美丽的春日,我和我弟弟打算一起去道尔吉家,我备好了我最心爱的马。我弟弟他也备好了他心爱的一匹乖巧的马。之后,往道尔吉家的方向走了。
半个小时之后,我们到了道尔吉家。好友道尔吉正在他家门边站着,已经在等着我们。这是因为昨天放学之前,我们约好周六去他家,然后他周日再来我们家。